Friday, 8 August 2014

Хамгаалагч хэрэглэх арга-10



Casari чулууны зэв арилгагч (DN-10)-аар чулуу, паалан тоосгоны(tile) зэв болон хөгцийг арилгах арга
Чулууны зэв арилгагчид бага зэрэг ус нэмэх юмуу үндсэн шингэн тэр чигээр нь чулуу,  паалан тоосгонд түрхвэл зэв юмуу хөгц нь арилдаг бөгөөд агаарын хэм өндөр (25градус) байвал 5 минутанд, агаарын хэм бага байвал (10градус) 30 минут орч болвол цэвэрхэн болно. Үүний дараа үлдсэн шингэний үлдэгдэл хэсгийг чийгтэй алчуураар арчихад болно. Энэ үед анхаарах зүйл нь нүд болон арьсандаа хүргэхгүй байх хэрэгтэй. Хэрэв хүргэсэн бол цэвэр усаар хурдан угаах хэрэгтэй. Шохойн чулуу болон тунамал чулуулгууд нь үрэгдэж алга болох магадлалтай тул хэрэглэхээр бол анхаарна уу. Чулуунд уг уусмал хүрсэн тохиолдолд 2долоо хоног байна гэж үзэх хэрэгтэй. Исэлдсэн төмөр нь алга болж болох ч цэвэр төмөр нь алга болдоггүй. Тиймээс хатаасны дараа уснаас хамгаалагчийг чулуунд түрхэж өгвөл зэв дахин үүсэхийг хаахад тустай.
* Чулууны зэв арилгагч нь наалдамхай фосфатын оксид болон болон  Poval резинээс тогтсон бөгөөд зэврэлтийн идэвхи болон уснаас хамгаалах чадвар сайн.
*Паалан тоосгоын хольцийг авсны дараа чулууг уснаас хамгаалагчийн оронд DN-06-г түрхэж өгнө.
*Суултуур зэрэг бүх хольцны хийрийг үүгээр арилгаж болно.
*Төмөр юмуу хүрэл гал тогооны сав угаагч зэргийг ашиглаж болохгүй.

No comments:

Post a Comment