Friday, 8 August 2014

Хамгаалагч хэрэглэх арга-11



Casari уснаас хамгаалагч 63 (DN-40)-өөр халуун усны газар,  болконы хавтанг хуулалгүйгээр уснаас хамгаалалттай болгох арга
Ашиглах арга 
*Casari уснаас хамгаалагчийн homepage дэхь зургийг харсны дараа ажлаа эхэлнэ үү.


1 Шүүрч байгаа усыг сайн хаана.
2 Casari уснаас хамгаалагч 63 (DN-40)-өөр “3,3м3-т 4л-ээс дээш хэмжээгээр асгаад шүүр эсвэл багсаар хавтангийн шалан хэсэг хатахгүй байхын тулд намханаас нь өндөр газар луу нь түрхэж 3 цагаас дээш байлгана. Хана нь хананы нүдний завсар хооронд 3-с дээш удаа уснаас хамгаалагчийг түрхэж өгнө. Мөн үлдсэн уснаас хамгаалагчаа буцааж савандаа хийгээд хуурай алчуураар хавтангийн дээд хэсгийг арчина.
3 Үргэлжлүүлээд плита(tile) хоорондын зайнуудад хуурай цемент (үндсэн өнгөнөөс хамаарч цагаан өнгийн болон энгийн цемент) хийж, шүдний сойзонд уснаас хамгаалагчаа түрхээд хүчтэй дарна. Энэ нь плита хоорондын завсар зайг дүүргэх ажиллагаа бөгөөд, зарим үед завсар хоорондын зай нь ухагдсан нүхтэй байвал Casari 63(DN-40)-ийг зуураад уг нүхийг бөглөнө. Өрөөний дотор ханын хувьд 100% хатаагаад плита(tile) дээр цементийг хуурай арчиж авна. Гадна ханын хувьд байгалаар нь хатаана.
4 Плита хоорондын зайнд жижиг багс болон цэвэрхэн шүдний сойзоор байвал Casari 63(DN-40)-ийг түрхээд халааж бүрэн хатаана. (1-3 удаа давтвал сайн)

Анхаарах зүйлс
1 Плитанд наалдсан Casari 63 хатахаас өмнө хуурай алчуураар цэвэрхэн арчиж авна.
2 Плитанд наалдсан цементийг даруйхан порлон юмуу салфеткаар цэвэрхэн арчиж авна.
3 Ажлаа дууссаны дараа шууд гишгэх болон хэрэглэхэд зүгээр боловч заавал 48цагийн дараа уг газарт ус хүргэж болно.

No comments:

Post a Comment